Америкийн хамгийн аюултай хотууд

Хуучирсан мэдээ: 2012.06.15-нд нийтлэгдсэн

Америкийн хамгийн аюултай хотууд

Холбооны мөрдөх товчоо АНУ-ын  гэмт хэргийн талаарх судалгааны дүнг танилцуулжээ. Судалгаанаас харахад, АНУ даяар хүнд гэмт хэргийн гаралт буурсан дүнтэй байна. Гэхдээ гэмт хэргийн гаралт ихтэй хотуудын асуудал нь хүн амины хэрэг бөгөөд 2011 онд өссөн дүнтэй гарсан байна. Холбооны мөрдөх товчоо хүнд гэмт хэргийн гаралт 2010 онтой харьцуулахад 2011 онд 5,5-аас 4 хувь болж буурсан гэж дүгнэсэн байна. АНУ даяар 2010 онд хүн амины хэргийн гаралт 1,9 хувиар, хулгай, дээрэм, хүчин, булайлт, танхайн гэмт хэргүүд тус бүр 4 хувиар буурчээ. Харин 2011 онд АНУ-н гэмт хэргийн үзүүлэлт өндөртэй хотуудын хагасаас илүү хувьд хүнд гэмт хэрэг өссөн дүнтэй гарсан гэж Холбооны мөрдөх товчооноос мэдээлсэн байна. Эдгээр арван хотын долоод нь хүн амины гэмт хэрэг өссөн бол найман хотод нь  орон байрны хулгайн гэмт хэрэг  өссөн байна.  Гэмт хэргийн гаралт ихтэй хотууд нь ядуурал, ажилгүйдэл ихтэй, дундаж орлого багатай шинж чанартай байдаг. Хамгийн аюултай хоёр хот нь  Мичиган мужын Флинт, Детройт хотууд юм.

АНУ-ын хүнд гэмт хэргийн үзүүлэлт өндөртэй таван хот:

5. Теннесси мужын Мемфис хот хүнд гэмт хэргийн гаралт  1000 хүн ам тутамд 15,8 хувь. Хүн ам 652725. 2011 онд хүн амины гэмт хэрэг 117 бүртгэгдсэн. Дундаж орлого 37045 ам.доллар. Ажилгүйдлийн хэмжээ 11,1 хувь.

4. Калифорни мужын Окленд хот хүнд гэмт хэргийн гаралт  1000 хүн ам тутамд 16,8 хувь. Хүн ам 395317. 2011 онд хүн амины гэмт хэрэг 104 бүртгэгдсэн. Дундаж орлого 49190  ам.доллар. Ажилгүйдлийн хэмжээ 16,5 хувь.

3. Миссури мужийн Сэнт-Луис хот хүнд гэмт хэргийн гаралт 1000 хүн ам тутамд 18,6 хувь. Хүн ам 320454. 2011 онд хүн амины гэмт хэрэг 113  бүртгэгдсэн. Дундаж орлого 32688  ам.доллар. Ажилгүйдлийн хэмжээ 11,7 хувь.

2. Мичиган мужийн Детройт хот хүнд гэмт хэргийн гаралт 1000 хүн ам тутамд 21,4 хувь. Хүн ам 713239. 2011 онд хүн амины гэмт хэрэг 344 бүртгэгдсэн. Дундаж орлого 25787  амдоллар. Ажилгүйдлийн хэмжээ 19,9 хувь.

1. Мичиган мужийн Флинт хот хүнд гэмт хэргийн гаралт  1000 хүн ам тутамд 23,4 хувь. Хүн ам 102357. 2011 онд хүн амины гэмт хэрэг 52 бүртгэгдсэн. Дундаж орлого 22672  ам.доллар. Ажилгүйдлийн хэмжээ 18,9 хувь.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж