
Ц.Намсрайжавын мэндэлсний 85 жил, симфони найрал хөгжим үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойд зориулсан өнөөдөр 19.00 цагт “Хүндэтгэлийн концерт” ДБЭТ-ын тайзнаа болох гэж байна. Тоглолтод Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжавын уран бүтээлүүд болон симфони оркестрын тоглосон шилдэг бүтээлүүд эгшиглэх нь ээ. Энэхүү тоглолтыг Ц.Намсрайжав гуайн хүү Н.Бүтэнбаяр удирдан тоглуулах бөгөөд тэрбээр аавынхаа ажлыг үргэлжлүүлэн Улсын филармонийн уран сайхны удирдагч, ерөнхий удирдаачаар 20-д жил ажиллаж байна. Энэ үдэш Ц.Намсрайжавын зууны манлай дуу “Халуун элгэн нутаг”, “Баярын удиртгал” гэх мэт гайхамшигт бүтээлүүд болон Бетховений алдарт IX симфони зэрэг шилдэг бүтээлийн дээжээсээ үзэгчдэдээ толилуулах юм байна.