Сирид гар аргаар хийсэн тэсрэх бөмбөг олджээ

Хуучирсан мэдээ: 2012.06.15-нд нийтлэгдсэн

Сирид гар аргаар хийсэн тэсрэх бөмбөг олджээ

Сирийн цэргийн удирдагчийн нэг Мухамедын мэдээлснээр Дамаск хотод  20 см-ийн диаметртэй, зуйван хэлбэртэй, металл гол бүхий тэсрэх бөмбөгүүдийг  илрүүлжээ. 

Тэдгээр тэсрэх бөмбөгүүд нь химийн маш аюултай элементээр хийгдсэн  бөгөөд Сирийн босогчид болон  зэвсэг наймаалагчдын гарт их хэмжээгээр  хадгалагдаж байсан аж.

Сирийн Засгийн газар тэдгээр тэсрэх бөмбөгүүдийг зэвсэг худалдаалагчдаас хураан авсан байна. Дээрх тэсрэх бөмбөгүүдийн  ердөө ганцхан ширхэг нь л гэхэд  машин дэлбэлэх хэмжээний хүчин чадалтай юм байна.

Хэрвээ хоёроос дээш хэмжээгээр тэсэрвэл ихээхэн хохирол учруулах хүчин  чадалтай хэмээн үздэг юм байна.

Мөн Ерөнхийлөгч Башшар Ал Ассадыг дэмжигчдийн Ирак дахь алан хядагч бүлэглэлийн “амиа золиослогч”-дын үйлдэлтэй яг адилхан гэмт үйлдэл Youtube сайтад тавигджээ. Гэмт бүлэглэлүүийн үйлдэж байгаа аймшигт үйлдэлүүд  ихэнхдээ тус сайтад тавигддаг байна. Мухамедийн мэдэгдсэнээр  Дамскт  тэсрэх бөмбөг их хэмжээгээр иллэрсэн   нь Ассадын дэмжигчид  Дамаскт гэмт үйлдэл хийхээр төлөвлөсөн байж болзошгүй гэнэ. АНУ-ын холбоотнуудын үзэж байгаагаар дээрх бичлэг нь Алкайда бүлэглэлиийн Иракт үйлдсэн гэмт үйлдэлтэй маш адил үйлдэл хэмээн үзэж байгаа юм байна.

Сирийн Засгийн газрын мэдэгдсэнээр 300 цэргийн хүчийг дайчлан Дамаск хотод  худалдаалагдаж байсан тэсрэх бөмбөгүүдийг хураан авчээ. Ойролцоогоор 8000 тэсрэх бөмбөгийг илрүүлсэн байна.

Тэд тэсрэх бөмбөгүүдийг Сирийн босогчдын эсрэг ашиглахгүй хэмээн мэдэгдсэн байна.

Э. Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж