Гэрчүүдийн хэлснээр зодооны үеэр шар айрагны лонх тэдний толгой дээгүүр шунгинаж байсан аж. Дээрх хэргийг цагдаа нар шалгаж байгаа юм байна.
Зодооны үеэр тэнэсэн шар айрагны лонхонд оногдсон 24 настай австрали оюутан толгойдоо 16 оёдол тавиулсан гэнэ. Хоёр рэпперийн муудалцсан шалтгаан нь дуучин Рианна байсан аж.
Дуучин Рианнаг сүүлийн үед Дрэйктэй учир ургуулсан талаар хэвлэлээр шуугих болсон нь хуучин найз залууд нь таалагдаагүй бололтой. Крис Браун Рианнад гар хүрч, нүүр нүдгүй болгосны дараа тэд хоёр тийш болсон ч хуучин найз бүсгүйтэй нь нэр холбогдсон Дрэйкийг зүгээр өнгөрөөгөөгүй гэнэ.
Шөнийн клубт болсон явдлын дараа Крис Браун зодооныг өөрөө эхлээгүй, харин хохирогч болсон мэтээр мэдүүлсэн гэнэ. Харин рэппер Дрэйк ганц ч нударга зөрүүлж, лонх шидээгүй гэж ярьж байгаа аж.
Клубт байсан хүмүүсийн гэрчилснээр Крис Браун Дрэйк рүү шар айрагны лонх шидсэн бөгөөд хариуд нь Дрэйк дотроо зурвастай лонх түүн рүү хариулжээ. Зурваст “Би чиний хайртай бүсгүйтэй унтсан” гэж бичсэн байсан гэнэ.