Монголын бүх ард түмний 13 дугаар спортын наадамд МУ-ын 21 аймгаас 5000 гаруй тамирчид оролцжээ. Тус наадмыг 1949 оноос эхлэн 4 жилд нэг удаа зохион байгуулж ирсэн түүхтэй ажээ. Спортын 27 төрөлд 5000 гаруй тамирчид оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Дархан-Уул аймаг тэргүүн байранд шалгарч, 15 сая төгрөгөөр шагнуулсан байна. Тус аймгаас анхан шатны тэмцэн уралдаанд 1200 гаруй тамирчид оролцож, шигшээ тэмцээнд 300 тамирчид тунажээ. Бүх ард түмний 13 дугаар наадмаас Дархан хотын тамирчид 14 алт, 5 мөнгө, 11 хүрэл медаль хүртэж нийлбэр дүнгээр 92 оноогоор Улсад анх удаа тэргүүн байранд шалгарсан байна. Зургаан сарын туршид үргэлжилсэн бүх ард түмний спортын 13-дугаар их наадмыг “Хүн-хөдөлгөөн- хөгжил” уриан дор явуулсан бөгөөд уг наадам Лондонгийн олимпийн өмнө зохион байгуулагдсан нь тамирчдын хувьд их сорилго тэмцээн болсон байна.
Э.САРАА