
Энэ нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон улсын байгууллагуудын хэрэгжүүлж буй ажлын мэдээллийг харилцан солилцох, төрөөс хэрэгжүүлж буй бодлоготой уялдуулах, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэх хандивлагчдын уулзалт ажээ.
Уулзалтыг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны “Улаанбаатар цэвэр агаар санаачилга II” төслийн хүрээнд зохион байгуулах гэнэ.
Энэ үеэр агаарын тухай шинэ хууль, 2011-2012 оны өвлийн улирал дахь агаарын бохирдлын түвшнийг товч танилцуулах болон ирэх өвөл агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийх ажлын тухай хэлэлцэх ажээ.
У.БОЛОР