Санкт-Петербург хотод хахуульд зориулсан хөшөөний шилдэг төсөл боловсруулах уралдаан зарласан тухай Интерфакс мэдээллээ. “Гөлгөн тайга” нэрийг хүртэх хөшөө нь, зохион байгуулагчдийн үзэж байгаагаар, хахуулийн бүхий л булай хийгээд дийлдэшгүй чанарыг илтгэх юм байна.
“Гөлгөн тайга”-ын төслийн уралдаан хэн ч оролцож болно. Гурван үе шаттай болох энэ уралдааны шагналын сан 350 мянган рубль (~10 700 $) юм. Дараа нь хөшөөг босгоход дахин 1 сая рубль зарцуулах юм байна. Эдгээр хөрөнгийг хувийн эх үүсвэрээс гаргаж байгаа тухай мэдээлж байна.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд зураачид, Улсын Эрмитаж, Оросын музейн шинжээчид, мөн нийгмийн зүтгэлтнүүд багтаж байгаа юм.
“Хахуулийг тайга нохойны гөлгөөр авах” гэсэн ойлголт орос хэлэнд зохиолч Николай Гоголийн “Байцаагч түшмэл”-ээс орж ирсэн байна. Энэ зохиолын баатар Ляпкин-Тяпкин хахуулийг чухамхүүү гөлгөн тайгаар авдаг байжээ. “Би хахууль авдгаа шулуун хэлдэг. Гэхдээ яаж гэвэл – гөлгөн тайгаар. Энэ ч өөр хэрэг шүү” гэж “Байцаагч түшмэл”-ийн баатар ярьдаг билээ.
Саяхан оросын хэвлэлээр авилга, хээл хахуултай холбоотой нэгэн мэдээлэл цацагдсан юм. Орост авилгын дундаж хэмжээ 2011 онтой харьцуулахад 5 дахин өсч 300 мянгад хүрээд байна.
Эх сурвалж: baltinfo.ru