Мал бүртгэлжүүлэгчдэд сургалт явуулав

Хуучирсан мэдээ: 2012.06.15-нд нийтлэгдсэн

Мал бүртгэлжүүлэгчдэд сургалт явуулав

“Малыг ялган тэмдэглэх, анхан шатны бүртгэлд авах” төслийг Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Малын удмын сангийн Үндэсний төв,  Чех улсын  засгийн газрын санхүүжилтээр Чехийн “Байгаль шинжлэлийн их сургууль”-тай хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл энэ төслийн хүрээнд Дархан–Уул аймгийн дөрвөн сумын мал бүртгэлжүүлэгч, мэргэжилтнүүдэд сургалт явуулжээ. Сургалтаар тодорхой бүсийн үхэр сүргийг ялган тэмдэглэж, анхан шатны мэдээллийн нэгдсэн санд бүртгэх ажээ. Анхан шатны бүртгэлд хамрагдснаар малын гаралтай мах сүү, түүхий эдийн эрүүл мэндийн хяналттай болж, халдварт өвчний тархалт багасч, ашиг шимийг сайжруулах боломж бүрдэх ач холбогдолтой ажээ.

Э.САРАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж