Монголын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк Монгол улсын Засгийн газар, ЖАЙКА – Японы олон улсын хамтын ажиллагааны газартай хамтран хэрэгжүүлж буй Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай зээлийн төслийн зөвлөх нэгжтэй хамтран “Эко бизнес” байгальд ээлтэй төслийн зээлийн уралдааныг өнөөдөр албан ёсоор зарлалаа.
Уралдаанд оролцож, байгаль орчинд ээлтэй бизнес эрхлэх, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой иргэд, аж ахуйн нэгжүүд төсөл бичиж, Голомт банкинд хандах ба шилдэг төслийг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай төслийн урт хугацаатай, бага хүүтэй зээлээр санхүүжүүлэн дэмжих юм байна.
Байгаль орчныг хамгаалах төсөлд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, Агаарын бохирдол утааг багасгахад чиглэсэн үйлдвэрлэл, Хаягдал дахин боловсруулж нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, Орчны бохирдлыг багасгахад чиглэсэн үйлчилгээ, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл зэрэг чиглэлүүд хамрагдана. Төслүүд нь байгаль орчинд ээлтэй, бизнес талаасаа ашигтай, хэрэгжих боломжтой, бодитой байх ёстой. Төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийн хэмжээ нь 100 сая төгрөгөөс багагүй байх бөгөөд Банк болон төслийн зүгээс тавих бусад шаардлагыг хангасан байх хэрэгтэй.
Төслийн материалыг 2012 оны 8-р сарын 1-нийг хүртэл Голомт банкны бүх салбар нэгжүүдэд хүлээн авч, 8-р сарын 24 гэхэд дүнг танилцуулах юм байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл шаардлагатай бол доорхи утсаар холбогдоно уу.
Г.Болормаа
Иргэдийн банкны менежер
Голомт Банк
Бодь Цамхаг, 3 давхар
Ц.Жигжиджавын гудамж – 3
Улаанбаатар, Монгол улс
Утас/Факс: + 976-11-310639/517/
www.golomtbank.com