Орон
даяар зэрэг болох учиртай элсэлтийн ерөнхий шалгалтыг тус аймагт ямар
учраас хойшлуулах болсон талаар Боловсролын үнэлгээний төвөөс
тодруулахад “Өнөөдөртөө багтаж нийслэл болон аймгуудаас элсэлтийн
шалгалттай холбоотой зөрчил, гомдлуудыг Боловсролын үнэлгээний төв болон
аймгуудын Боловсролын газарт хүлээн авч дуусна. Харин даваа гариг гэхэд
бүх зөрчил, гомдлын шийдвэрийг гаргасан байна. Увсад авсан элсэлтийн
ерөнхий шалгалт яагаад хойшилсон тухай тодорхой шалтгаан, шийдвэр тэр
үеэр гарна” хэмээн хариуллаа.
Мөн математик, химийн шалгалтын
даалгаврууд алдаатай, шалгалт дуусах хугацаанаас 10 минутын өмнө
материалыг хураан авсан зэрэг дутагдал гарсан гэнэ. Сурагчдын ирээдүйн
амьдралыг шийдэх учиртай элсэлтийн ерөнхий шалгалт ийнхүү будлиантай
болсонд иргэд ихээхэн гомдолтой байна.