ОУВС: Евро бүсийг аврахад гурван сар үлдлээ

Хуучирсан мэдээ: 2012.06.15-нд нийтлэгдсэн

ОУВС: Евро бүсийг аврахад гурван сар үлдлээ

Евро бүсийг аврах хугацаа дуусч байна гэж Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард сануулав. Түүний үгийг Германд таатай хүлээн авсангүй.

Евро бүсийг аврахад гурван сар хүрэхгүй хугацаа үлдлээ гэж Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард үзэж буйгаа хэлжээ. “Евро бүсийг байгуулахад  цаг их шаардсан ба тэр ажил одоо ч гүйцээгүй байна” гэж ОУВС-гийн тэргүүн CNN телевизэд ярьжээ. Евро бүсийн орнууд өрийн хямралтай холбоотой асуудлыг шийдэхэд яарах хэрэгтэй гэж тэр уриалав.

Лагард грекчуудад хандан татвараа төлөхийг дахин уриалав. Харин тэрээр Грекийн ирээдүйн талаар тайлбар өгөхөөс татгалзсан байлаа. Ярилцлагадаа тэрээр Америкийн хөрөнгө оруулагч Жорж Соросын хэлсэн евро бүсэд гурван сарын хугацаа байна гэсэн дүгнэлтийг давтан хэлсэн байв.

Германд Кристин Лагардын үгийг шүүмжлэлтэйгээр хүлээн авав. Дунд бизнесийн холбооны тэргүүн Ханс Михельбах (Hans Michelbach) Лагардын үнэлгээг “огт хариуцлагагүй үг” гэж нэрлэсэн байлаа. “Хэрэв хатагтай Лагард санхүүгийн зах зээл дэх үйл явдлын хариуцлагыг хүлээх дамчдын талаар хэлсэн бол дээр байх байж” гэж тэр хэлсэн байна. Ханс Михельбахын хэлснээр евро бүс өөрсдийн валютыг хамгаалан үлдэхийн тулд ноцтой бөгөөд амжилттай алхмуудыг хийж байгаа ажээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж