Daimler европт цахилгаан машин үйлдвэрлэж эхлэв

Хуучирсан мэдээ: 2012.06.15-нд нийтлэгдсэн

Daimler европт цахилгаан машин үйлдвэрлэж эхлэв

Smart Fortwo Electric Drive автомобиль Европын хамгийн анхны цахилгаан машин болов. Түүнийг энэ намраас худалдан авч болно гэж Daimler концерн мэдээлж байна.

Автомобилийн концерн Daimler цахилгаан машиныг үйлдвэрийн дамжлагад оруулсан Германы анхны үйлдвэрлэгч болов. Smart Fortwo Electric Drive гэх машин уг концернийн Францын Амбах хот дахь үйлдвэрийн дамжлагаас гарч байгаа ба энэ намраас худалдаанд гарч эхлэх ажээ. Энэ загвар бол Европын анхны  жинхэнэ авто гэж үйлдвэрээс мэдээлэв. Түүний цахилгааны эд анги, хурдны хайрцаг, аккумляторыг  уг компани Bosch концернтай хамтран хийжээ.

Германы автоконцерн 2009 оноос хойш 2000 гаруй Smart машиныг үйлдвэрлээд байгаа ба эд ангийг нь Европын гадна байгаа компаниуд нийлүүлжээ. Жишээлбэл, зайны үйлдвэрлэгч нь Америкийн Tesla гэдэг цахилгаан машины үйлдвэрлэгч нарын анхдагч компани байв.

Шинэ машин цагт 125 км-ийн хурдтай бөгөөд үнэ нь хямд биш 19 мянган евро байна. Үүн дээр цахилгаан зайн прокатын сарын 65 еврог нэмэх ёстой. Хэрэв машиныг зайных нь хамт авбал үнэ нь 23.700 еврогоос багагүй байна.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж