Санхүүгийн хямралын улмаас Европын хотуудын амьдрал хямдарчээ. Парис, Лондон, Ром зэрэг Европын хотууд дэлхийн хамгийн үнэтэй хотуудын чансаан дахь өөрсдийн байр суурийг бууруулав. Москва дөрөвт жагслаа.
Европын ихэнх хотууд чансаан дахь байрлалаа алдлаа гэж шинжээчид үзэхдээ түүнийг европын валютын сулралтай холбосон байна. Хямралтай Грек, Итали, Испанид байрны түрээсийн үнэ унажээ.
Гадаадынханд хамгийн үнэтэй хот гэсэн статусаа Москва л барьж үлдэн чансааны дөрөвт оржээ. Эхний гурван байрт Токио, нефтийн хөөрөлд орсон Анголийн нийслэл Луанда ба Японы Осака хотууд бичигдлээ. Оросын нийслэл Москва энэ чансааны дөрөвт өнгөрсөн оноос хойш баттай зогсч байна. Хамгийн үнэтэй тав дахь хот нь Женев болжээ. Санкт-Петербург 28-д оржээ. Топ 50-д Германы ганц ч хот байхгүй байна.
Чансааны хамгийн сүүлд Пакистаны Карачи боомт бичигдэв. Энэ хотын амжиргааны төвшин Токиогоос гурав дахин бага ажээ. Европын хамгийн хямд хот нь Макепонийн нийслэл Сопье (207) болов.
Нийтдээ уг жагсаалтад дэлхийн 214 хот багтлаа. Байрны үнэ, хүнс, үйлчилгээний зардал зэрэг ангиллаар чансааг гаргасан байна.