Хятадын Xinhua гэх мэдээллийн албан ёсны агентлаг нэрээ нууцалсан эх сурвалжаас авсан мэдээнийхээ дагуу дамжуулахдаа “Шэньжоу-9” сансрын хөлөг тойрог замын “Тяньгун-1” модультай зургадугаар сарын дундуур залгагдана гэсэн байв. Засгийн газар нь энэ ажиллагаа аль хир хугацаанд үргэлжлэх талаар мэдээлэл гаргаагүй.
Хятадын сансрын жолоодлогот нийслэгийн хөтөлбөрийн ерөнхий командлагчийн орлогч Ню Хунгуан, сансрын хөлгийн гурван нисгэгчийн нэг нь эмэгтэй хүн байж магадгүй, гэхдээ эцсийн шийдвэр гараагүй байна гэснээс өөр мэдээлэл хэлсэнгүй.
Хятадын баруун хойд хэсгийн цөлд байрлах Цюцюанийн сансрын хөлөг хөөргөх талбайн гарааны талбарт сансрын хөлөг ба зөөгч пуужинг байрлуулж эхэлсэн байна. Ойрын өдрүүдэд багийн гишүүд болон тоног төхөөрөмжийн бэлэн байдалд шалгалт хийнэ гэж Xinhua мэдээлэв.
Xinhua мэдээлэхдээ хөлгийн багийн нэг гишүүн “Шэньчжоу-9” хөлөгтөө үлдэх ба бусад хоёр нь тойрог замын модульд орно гэжээ.
Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард Бээжин сансрыг эзэмших таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлснээ зарласан юм. Түүний дагуу тэд сансрын лабораторийг тойрог замд байгуулах ба 2016 онд сарны гадаргын дээжээс авчрах ажээ. Өмнө нь Хятадын засгийн газар 2020 он гэхэд сансрын жолоодлогот станцыг саранд хүргэнэ гэж зарласан байлаа. Хятадын Төрийн зөвлөлийн гаргасан энэ төлөвлөгөөгөөр Бээжин өөрийн зорилгоо биелүүлэхийн тулд цэргийн болон иргэний бүхий л нөөц бололцоогоо ашиглах болно. Хятадын ардын чөлөөлөх арми сансрын хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэний хүрээлэнгүүд нь цэргийнхэнд туслах ёстой.
Одоо Хятад хиймэл дагуул нисгэх талаар лидер болж байгаа ч АНУ-ын сансрын хөтөлбөрийн төвшинд очтол олон жил хэрэгтэй гэж шинжээчид дүгнэдэг. Хятадын Засгийн газар өөрийн нисэх, сансрын инженерүүддээ тулгуурлан өөрсдийн сансрын хөтөлбөрийг бүтээхэд сүүлийн жилүүдэд олон тэрбум ам.доллар зарцуулжээ. 2003 онд Хятад анхны сансрын нисгэгчээ нисгэсэн ба 2008 онд хятад сансрын нисгэгчид задгай сансарт гарчээ.
Хятад анхны сансрын залгалтыг 2011 оны арваннэгүгээр сард хийн “Шэньчжоу-8” хөлгийг тойрог замын “Тяньгун-1” модульд алсын удирдлагаар залгасан байлаа. Энэ ажиллагааг төрийн телевизээр шууд дамжуулсан ба ерөнхий сайд Вэнь Зябао өөрөө Бээжингийн нислэгийн удирдах төвд ирэн түүнийг харж байв.