Пүрэв гаригт ХЕХ хуралдана

Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

Пүрэв гаригт ХЕХ хуралдана

Ардчилсан намын байрны өмнө суулт зарлагдаад сар гаруй боллоо. Өнөөдрийн байдлаар Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх дүүрэг, мөн Дархан-Уул аймгийн Ардчилсан намын 30 орчим гишүүд суултаа үргэлжүүлж байна.
Ардчилсан намын Хяналтын Ерөнхий Хорооны хурлыг ирц хүрээгүй шалтгаанаар хоёр удаа хойшлуулж, гурав дахь удаад хуралдахаар зарлаад тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан бөгөөд дөрөвдэх удаагийн оролдлого нь өнгөрөгч пүрэв гаригт мөн л бүтэлгүйтсэн билээ.
Харин энэ пүрэв гаригт ХЕХ хуралдах тов дахин гарсан бөгөөд Ардчилсан намын дарга нийслэлд ирсэн нь энэ удаагийн хурлыг амжилттай хуралдуулах шалтгаан болж магадгүй байна.
Хэрэв нөгөөдрийн тав дахь удаагын оролдлого болох ХЕХ-ны хуралдаан амжилтгүй болвол суулт зарлагсдаас хэвлэлийн хурал зарлан цаашдын алхмаа хэрхэн хийх талаар тохиролцож мэдээлэл өгөхөөр болжээ. 
 
Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж