Болзоог юу амжилтгүй болгодог вэ?

Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

Болзоог юу амжилтгүй болгодог вэ?

Сээтэн хаяж тоглоом тохуу хийх, шүүмжлэмтгий байх хоёрын дунд ялгаа бий. Болзоход ямар нэг удирдамж гэж байхгүй ч үг хэл, яриандаа анхаарахгүй байж болохгүй. Хэрэв та хэн нэгэнтэй болзох гэж байгаа бол доорх алдааг гаргахаас болгоомжил.
Тэжээдэг амьтдын тухай яриа амархан өрнөдөг.  Болзож буй хүн чинь амьтан сонирхдоггүй л бол ийм яриа дэлгэх хэрэггүй. Энэ талаарх бодол сэтгэгдлээ яриад ч нэмэргүй.  Тэр өөр нэг уйтгартай яриагаар залхаах эсвэл  ор сураггүй алга болж мэднэ.
“Миний  ажил намайг залхааж байна, миний дарга намайг үгүй  хийх нь, миний амьдрал ямар гээч”… Хэрэв тухайн өдөр таагүй үйл явдлаар дүүрэн байсан бол болзох хэрэггүй. Таны таагүй байдал болзоог маш таагүй дуусгаж болзошгүй.
“ Улс төр, шашны тухай ярилцъя”  Их хурлын гишүүн эсвэл залуучуудын холбооны дарга л биш бол болзох үедээ эдгээр ноцтой сэдвээр ярилцахгүй байсан нь дээр. Чөлөөтэй байж энгийн зүйлс бодож ол.  
“Эгч маань гэрлэх гэж байгаа болохоор аав ээж хоёр намайг хүнтэй суухыг шахаад байгаа” гэсэн үгс хэдийгээр гэрлэмээр байна гэж шууд хэлээгүй ч  “ Би чамтай гэрлэмээр байна” гэж ойлгогдох болно.
“Сайхан цамц байна. Хаанаас авсан юм бэ?” тоглоом шоглоом болгож чадвал хэрэг чинь бүтнэ. Харин жинхэнээсээ асууж байгааг чинь мэдвэл та торгуулна. Мэдээж та хошин шогын мэдрэмжтэйгээ харуулмаар байгаа биз дээ. Гэхдээ түүний өмссөн зүүснээр оролдох нь тийм ч хөгжилтэй санагдахгүй болов уу.
“ Би ямар ном уншдаг вэ гэж үү. Огт уншдаггүй.” Хэрэв тэр ингэж асууж байгаа бол  гарцаагүй унших дуртай гэсэн үг. Түүнд унших дуртай ч зав гардаггүй болохоор ойрд сайн ном олж уншаагүй гэж хэлсэн нь дээр. Эсвэл үнэнээ хэлж өөрийнхөө дуртай зүйлээ, юу сайн хийж чаддагаа хэл. Үнэндээ харилцаа ном унших сонирхол дээр тогтохгүй ч  хүмүүс ихэнхдээ адил зан чанараа эрхэмлэдэг.
“Би бялуу идмээргүй байна. Таргалуулдаг юм.” Болзож байх үедээ  калорид санаа зовох хэрэггүй. Наран шарлагын газар, бассейнд орохдоо энэ тухай бодож  үзсэн нь дээр.  
“Чи машин барихдаа манай эмээ шиг юм.”  Түүнийг хурдан явахыг ятгаж болох ч шүүмжлэхгүй байсан нь дээр. Үгүй бол тэр түүний тархинд сануулах дохио нь идэвхижиж мэднэ.

Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж