Тунист эрх баригчдаа эсэргүүцсэн жагсаал хөдөлгөөн дэгдсэн эхний долоо хоногт Кассерин, Тала хотод цагдаа нар 20 гаруй хүнийг буудаж хөнөөсөн юм. Тус улсын цэргийн шүүх ерөнхийлөгч асан Бен Алиг аюулаас хамгаалахынханд босогчдын эсрэг гал нээх тушаал өгсөн хэмээн буруутгасан юм. Бен Алигийн хэргийн яллагч экс-ерөнхийлөгчдөө цаазаар авах ял оноохыг шүүгчээс хүссэн боловч шүүх түүнд 20 жил хорих ял оноосон байна. Тунисийн экс-дарангуйлагчийн ял үүгээр дуусахгүй бөгөөд хар тамхи, зэвсэг хууль бусаар хил дамнуулан худалдаалсан, эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсын мөнгө завшсан хэргээр 66 жил шоронд хорих ял оноожээ. Тунис экс-дарангуйлагчид ялыг нь эдлүүлэхийн тулд түүнийг тус улсын талд шилжүүлэн өгөхийг Саудын Арабаас удаа дараа шаарджээ.
Тунист болсон эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр 300 гаруй хүн амиа алдаж, 2,000 гаруй хүн шархадсан юм.