Үзэсгэлэнд дэлгэгдсэн зургуудаар 2013 оны хуанли гаргах гэнэ. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаарх ойлголтыг эерэг болгох, тэднийг дэмжих, гэгээлэг ирээдүй рүү хамтдаа алхах зорилготой юм байна. Хуанлийг борлуулж, олсон орлогыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сайн сайхны төлөө зориулах буюу Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхийн холбоонд хандивлах гэнэ.
БСШУ-ны мэдээллээр 2010-2011 оны хичээлийн жилд Тусгай хэрэгцээт сургалттай сургуульд хөгжлийн бэрхшээлтэй 1707 хүүхэд, ЕБС-д хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 21259 сурагч байдаг ажээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхийн холбоо нь 12 дахь жилдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд тэдний дуу хоолой болж, 16 аймагт салбарт ажилладаг байна
У.БОЛОР