
Түүнийг мөн Lindsay Lohan, Paris Hilton нарын гэрт орсон хулгайтай холбож байсан ч холбоотой гэж шүүхээс үзээгүй байна. Шүүхээс гарсан шийдвэрийн дагуу тэрээр 180 хоног хоригдох ба дараа нь гурван жил тэнсэн харгалзах ялтай байх болно. Хорих ял нь зургаадугаар сарын 24-нд эхэлнэ. E! кабелийн суваг Холивудын од болохыг хүссэн гурван залуухан бүсгүйн амьдралаар реалити кино өнгөрсөн оны дундуураас хийсэн бөгөөд энэ оны гуравдугаар сарын 14-нөөс үзэгчдэд хүрч эхэлсэн. Киноны зураг авалт явж байх үед Neiers баричвчлагдсан. Түүнийг баричвлагдахад “Pretty Wild” шоу зураг авалтаа зогсоох буюу түүнийг киноноос хасахын оронд харин бодит амьдралын драмыг кинондоо оруулсан нь үзэгчдийн сонирхлыг бүр ч татсан байна.
Т.Бадрах