Орон байраа муу энергиэс хамгаалахын тулд…

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Орон байраа муу энергиэс хамгаалахын тулд…


 Байшингийн ойролцоо сүм хийд, дуган, цагдаа, шүүх, эмнэлэг, шорон гяндан, нуур цөөрөм байдаг бол муу энерги давамгайлсанд тооцогддог. Дээрх тохиолдлуудад:

-Хаалга цонхоо тэр зүг рүү харуулахаас зайлсхийх
-Хүрэн өнгөөр хаалга цонхоо будах
-Болж өгвөл өөрөө тасалгаагаа үргэлж гэрэлтэй байлга
-Цонхон дээр эсвэл хашаандаа навчит мод, цэцэг тарь
-Хашаагаа хурц тод өнгөөр буд
-Байшингаа улаан дээвэртэй болго
-Хашаандаа билгийн чанартай чулуу хайрга тавих зэрэг заслуудыг хийнэ.
Үүний адил муу энерги давамгайлсан өрөө гэж байна. Нар үздэггүй, чийгтэй, саарал, хөх, хар бараан өнгө дийлсэн, намхан таазтай, давчуу хаалга үүд нь байнга хаалттай байдаг, хэн нэгэн удаан хугацаагаар өвдөж хэвтсэн өрөөнд муу энерги давамгайлсан байдаг. Засахын тулд:
-Өрөөний ханыг ягаан, шар, бүдэг улаан өнгөөр будах, тийм өнгийн обой наах
-Гэрэл гэгээ нэмж өгөх
-Орны бүтээлэг бусад тавилгын өнгийг ч тод хурц гэгээтэй болго
-Нарны гэрэл сайн оруул, Гэгээтэй сэрэглэн цовоо өнгийн хөшиг хий.
-Шинэ өнгө сайтай цэцэг ваар тавь
-Цонхоо боломжоор нь онгорхой байлга
-Хөгжим телевизрээ асаалттай байлга. Дуу хөгжим сайн энерги үүсэгдэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж