Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний сургалт болно

Хуучирсан мэдээ: 2012.06.14-нд нийтлэгдсэн

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний сургалт болно

Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Газар, үл хөдлөх хөрөнгийн мэргэшсэн үнэлгээчдийн нэгдсэн холбоо хамтран “Аж ахуй нэгж, байгууллагын төвшний үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ” сэдэвт сургалтыг зургадугаар сарын 18-нд МАОЭНХ-ны сургалтын танхимд зохион байгуулахаар боллоо. Энэ нь байгууллагын удирдах ажилтан, эдийн засагч, нягтлан бодогч, хуулийн алба, инженер, техникчдэд зориулсан сургалт юм байна.

Сургалтаар аж ахуй нэгж, байгууллагуудын хөрөнгийн үнэлгээний талаарх эрх зүйн ойлголт, хандлагыг дээшлүүлэх, өөрийн хөрөнгөө зөв үнэлэх, эдийн засгийн нөөц боломжоо бүрэн ашиглах, аливаа тендер, төсөлд өндөр чадвартай оролцох зэрэг онол, практикийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой гэнэ. Энэ үеэр Газар үл хөдлөх хөрөнгийн мэргэшсэн үнэлгээчдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч А.Ганбат Үл хөдлөх хөрөнгийн ойлголт, ангилал, үнэлгээ хийх талаар, барилга байгууламжийн үнэ бүрдэлтийн талаарх бүхий л мэдээллийг өгөх ажээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж