Финляндын гар утас үйлдвэрлэгч “Nokia” компани алдагдлаа нөхөхийн тулд 10 мянган ажилтнаа цомхотгох болжээ. Ингэснээр жилийн хоёрдугаар хагаст алдагдал хүлээхээс сэргийлж чадна гэж үзэж байгаа юм. Цомхотголыг Финляндад хийсэн компанийн судалгаанд үндэслэжээ. 2010 онд Стивен Элоп тус компанийн гүйцэтгэх захирал болсноос хойш нийт 40 мянга гаруй ажилчинг цомхотгохоор төлөвлөсөн юм байна.
Б.АНХТУЯА