Уилльям
Шекспирийн алдарт “Гамлет” жүжгийг ирэх намар УДЭТ-ын тайзнаа тоглох
гэж байгаа билээ. Хоёр дахь удаагаа тайзнаа тавих гэж байгаа энэ жүжгийг
Монголын театрын урлагийн нийт уран бүтээлчдийн дунд нээлттэй тендер
зарлан тоглуулах гэж буйгаараа онцлог юм. Уралдаант шалгаруулалтад төсөл
бичиж, багаар оролцох ба багууд УДЭТ-т өнгөрсөн сарын турш мэдэгдэл,
материалаа илгээжээ. Тэгвэл тендерийн шалгаруулалтыг маргааш 13.00 цагт
УДЭТ-т явуулахаар болжээ.

У.Шекспирийн жүжигт тоглож, түүнийг
найруулна гэдэг дэлхийн нийт уран бүтээлчдийн хувьд нэр төрийн хэрэг
болдог ба энэ том хүсэл мөрөөдлийг нь биелүүлэх боломжийг УДЭТ-ын зүгээс
нийт уран бүтээлчдийн дунд ийнхүү нээлттэй олгохоор болжээ. Шалгарсан
төслийн багийн уран бүтээлийг УДЭТ-аас 100 хувь санхүүжүүлж, ирэх оны
намар тайзнаа тоглох юм байна.
Г.ДАША