Булган-Хөвсгөлийн чиглэлийн замын ажил эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.06.14-нд нийтлэгдсэн

Булган-Хөвсгөлийн чиглэлийн замын ажил эхэллээ

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны захиалгаар Кувейтын сангийн зээлийн хөрөнгөөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумаас Хөвсгөл аймгийн Тариалан сумын чиглэлд тавих 88 км хатуу хучилттай замын барилгын ажлыг эхлүүлэх нээлтийн ёслол болжээ. Замын ажлыг гүйцэтгэхээр БНСУ-ын “Beak Seak” констракшн олон улсын нээлттэй тендерт шалгарчээ. Одоогоор тус улсаас 20 инженер ирсэн байгаа бөгөөд ажиллах хүчээ ч мөн БНСУ-аас авахаар холбогдох албаны хүмүүстэй тохирсон байгаа гэнэ.

Э.САРАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж