Төгөлдөр үзэгчдэд таалагдсангүй

Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

Төгөлдөр үзэгчдэд таалагдсангүй

Бяцхан авьяастан тодруулах ТВ9 телевизээс зохион байгуулж буй “Гэгээн алсын одод-2010” наадмын шүүгчдэд үзэгчид нилээд ам муутай байна. Үзэгчдийн шүүмжлэлийг “Донжийн” гэх тодотголтой Б.Төгөлдөр шүүгч хүртжээ. Бяцхан хүүхдүүдэд нэг урмын үгтэй гэрт нь хариулахын оронд, урлагийн мэргэжил шаардсан асуултаар айлгаж, далд ухаанаар харьцаж байгаа нь үзэгчдэд таалагдахгүй байгаа талаарх жиг жуг яриа чих дэлсэх боллоо. Тэр битгий хэл UBS телевизийн “Universe best songs-2010” олон улсын уралдаанын шүүгч Т.Ариунаа, Долгион  насанд хүрсэн оролцогчдоо хүндэтгээд урмын үгийг харамгүй хайрлаад, дахин уралдаан тэмцээнд ирж оролцох “урилга”-аар найр тавьж байхад, учир мэдэхгүй гэгээн цагаанаар яваа бяцхан хүүхдүүдийг “гэртээ харь” гэх шүүгч Төгөлдөр хүмүүст таалагдаагүй бололтой.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж