Баянхонгор аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь төгсөгчдөө ажлын байраар хангах болжээ. Учир нь тэд дэргэдээ “Бичил” хэмээх шинэ төвийг нээж, энэ сараас ашиглалтад оруулаад байгаа гэнэ. Энэхүү төвийг нийт 40 орчим сая төгрөгийн өртгөөр өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан МСҮТ-ийн таван ангийн суралцагчид, мөн тус төвийн найман багш өөрсдийн гараар барьж, байгуулсан юм байна. “Бичил” төв нь МСҮТ-ийн төгсөгчдөд зориулагдсан бөгөөд гутал засвар, сүлжмэл, зөөлөн оёдол, талх нарийн боов, хоол үйлдвэрлэл, үсчин, гоо сайхан, сантехник, цахилгаан засвар зэрэг найман нэр төрлийн үйлчилгээ явуулах юм байна.
Э.САРАА