Францын агаарын тээврийн компани үйлчлүүлэгчиддээ зориулж нэгэн таатай үйлчилгээ нээхээр шаргуу ажиллаж байна. Энэ нь нислэгийн үерэ интернэтэд холбогдох боломж олгох WiFi үйлчилгээ юм.
Тус компанийн технологийн тэргүүлэгч групп болох Panasonic Avionics-тай энэхүү төсөл дээрээ хамтран ажиллаж байгаа аж.
Уг үйлчилгээ нь зорчигчид нислэгийн үед интернэтэд холбогдож, цахим шуудангаа шалгах, захидал илгээх, телевизийн олон төрлийн шоу, кино зэргийг үзэх боломжийг бүрдүүлэх юм.
Одоогоор бэлтгэл ажлын гүйцэтгэж байгаа ба ирэх оноос хоёр Бойнг онгоцонд дээрх үйлчилгээг туршиж эхлэх юм байна.
Ингэснээр зорчигчид нислэгийн үеэр ухаалаг гар утас, таблет, нөүтбүүк зэргээсээ интернэтэд холбогдож болох аж.
Т.МӨНХТҮВШИН