Энэтхэгт гангийн үйлдвэр дэлбэрчээ

Хуучирсан мэдээ: 2012.06.14-нд нийтлэгдсэн

Энэтхэгт гангийн үйлдвэр дэлбэрчээ

Энэтхэгийн  зүүн өмнөд хэсгийн Андра Прадеш мужид орших гангийн үйлдвэрт дэлбэрэлт болжээ. Засгийн газрын мэдэлд байдаг “Visakhapatnam” нэртэй үндэсний томоохон ган хайлуулах үйлдвэрт гарсан дэлбэрэлтийн улмаас үйлдвэрийн 11 ажилчин нас барж, 16 хүн хүнд гэмтсэн тухай цагдаагийнхан мэдээлж байна. Үйлдвэрийн ажилчид шинэ тоног төхөөрөмж суурилуулж байх үед энэхүү дэлбэрэлт болсон хэмээн ажилчид нь мэдэгджээ.

Э. АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж