Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр 15.00 цагт товлогдоод байсан Ч.Отгонбаяр гэгчид холбогдох хэргийг шүүх хурал хойшилжээ. Насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан хэрэгт буруутгагдсан Ч.Отгонбаярыг шүүх хуралд даргалагч шүүгчээр Ч.Хосбаяр, М.Алдар, Ш.Төгсгэрэл, улсын яллагчаар С.Мөнхгэрэл нар оролцох байсан юм. Гэвч даргалагч шүүгч Ч.Хосбаяр албан томилолтоор хөдөө явсан тул шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.
Түүнийг Эрүүгийн хуулийн 126.2.4-т зааснаар насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн, 125.2-т зааснаар хэргийг давтан, бүлэглэж, бага насны хүүхдийг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан хэмээн буруутгаж байгаа аж. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол 5-10 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх хуулийн заалттай юм байна.
Д.ЖАРГАЛ