Төв
аймгийн Сүмбэр сумын нутаг дахь Хавчуу хэмээх газар алтны хайгуул,
шинжилгээ хийж буй “Алтан Рио Минералс” TSX.V: AMO компани эхний
өрөмдлөгийн үр дүнгээ хөрөнгө оруулагчдадаа танилцуулжээ. Хавчуу ордын
лицензийг 100 хувь эзэмшдэг “Алтан Рио” хуучин “Бороо”-гийн алтны орд
байсан газраас холгүй эхний өрөмдлөгийг явуулж, алтны өндөр агууламжтай
болохыг (нэг метрт 11.49 гр/тн) тогтоосон байна. Тус компанийн
гүйцэтгэх захирал Эван Жонес хөрөнгө оруулагчдад зориулсан мэдэгдэлдээ
“Бороогийн ордтой геологийн бүтцээр адилхан газраас бид асар олон тонн
алт гаргаж авч болохуйц алтны судал нээсэн. Манай шинжээчдийн багийнхан
“Сентерра Гоулд” олборлолт явуулж байсан “Бороо”-гийн алтны ордоос ердөө
10 км-ийн зайтай Хавчуу алтны ордод хайгуул шинжилгээг амжилттай
явууллаа" гэжээ.

Эхний өрөмдлөгийн үр дүнд сэтгэл хангалуун
байгаа “Алтан Рио” олборлолт явуулах дараагийн алхмыг хийхээр төлөвлөж
байгаа аж. Өрөмдлөгийн дээжийг Улаанбаатар хот дахь эрдсийн шинжилгээний
лаборатори “Stewart Group” болон “Actlabs Asia” шинжилж, алтны
агууламж өндөр буйг тогтоожээ. “Алтан Рио” мөн олборлолтын бэлтгэл,
тээвэрлэлт болон сорьцыг шинжлэх, чанарын баталгаа гаргах хөтөлбөр
гаргажээ. 2007 онд Канадын Ванкувер хотод байгуулагдсан “Алтан Рио”
компани Монголд Ховд аймгийн Чандмань–Ёл уул, Хэнтий аймгийн Онон, Балж
голын орчим болон Хавчуугийн ордын 153,310 га талбайд хайгуул,
олборлолт явуулах лиценз эзэмшдэг байна.
Н.Энх