Цус сорогч, хүн чононуудын тэмцлийн тухай өгүүлдэг “Twilight” киноны шүтэн бишрэгчид Белла, Эдвард нар ямар хүүхэдтэй болох бол гэх хүлээлттэй байгаа билээ. Харин хагас хүн, хагас цус сорогч хүүхдийн тухай өгүүлэх киноны шинэ анги ирэх арваннэгдүгээр сард Их Британид дэлгэцнээ гарч эхлэх гэнэ. “Entertainment Weekly” сэтгүүл хагас хүн, хагас цус сорогчийн дүрд тоглосон охин Макензи Фой, Кристен Стюарт, Роберт Паттинсон нарын зургийг сэтгүүлийнхээ нүүрэнд гаргажээ. Өдгөө 11 настай бяцхан жүжигчин “аав”, ээж” хоёртойгоо учиргүй адилхан гэнэ. Шинэ ангид Белла цус сорогч болон хувирч, ер бусын чадвараараа гайхуулж буй тухай өгүүлэх юм байна.
Н.Энх