Афреений ээж Решма Бану “Намайг амаржсаны дараа нөхөр маань охин, бид хоёрыг эргэж ирсэн. Гэтэл “Охин хүүхэд юм уу. Чи яагаад охин хүүхэд төрүүлж байгаа юм бэ. Би удам залгах хүү хүссэн. Охин хүүхэд дэндүү зарлага ихтэй гэж байсан” хэмээн ярьжээ. Охиныг төрснөөс хойш хоёр хоногийн дараа Банугийн нөхөр түүнд “Бидний хуримын зардалд нийт 100 мянган рупи (ойролцоогоор 1800 ам.доллар) хэрэгтэй. Энэ мөнгийг ээжээсээ олж ир. Чадахгүй бол би охиныг чинь ална” гэж байжээ. Буна тухайн үед нөхрийнхөө үгэнд итгээгүй, аажимдаа бодол нь өөрчлөгдөж, сэтгэл нь уярч, охиндоо элгэмсүү хандана гэж найдсан гэнэ. Гэтэл гурван сарын дараа нь охин нь нас барж, нөхөр нь шоронд хоригдох болжээ.
Энэ төрлийн хэрэг Энэтхэгт нэг бус удаа гардаг гэнэ. Ёс заншил, уламжлал, нийгмийн хандлага, эдийн засгийн байдлаас шалтгаалан охид, эмэгтэйчүүдэд бэрхшээл учрах нь цөөнгүй аж.