Жирэмснээс хамгаалах эм юу бүтээсэн бэ?

Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

Жирэмснээс хамгаалах эм юу бүтээсэн бэ?

Одоогоос 50 жилийн өмнө жирэмснээс хамгаалах эм хүлээн зөвшөөрөгдөж, худалдаанд гарч байжээ. Тэр цагаас хойш энэ бэлдмэл нь олон сая эмэгтэйчүүдийн танил болж, жирэмснээс хамгаалах нь санаа зовоох зүйл байхаа больж өдөр тутмын хэрэгцээ болсон гэхэд хилсдэхгүй. Гэвч уг бэлдмэлийг  хэрэглэж байсан бүсгүй болгонд үүнтэй холбоотой санал бодол байдаг юм. Учир нь бий болсон цагаас хойш  уг бэлдмэлийн талаарх  элдэв маргаан шүүмжлэл тасраагүй юм.  1960-аад онд гарсан уг бэлдмэл эмэгтэйчүүдийн амьдралд олон зүйлийг өөрчилсөн. Жижигхэн үрэл хэлбэртэй уг бэлдмэл эмэгтэйчүүдэд жирэмслэлтийг хязгаарлахад гайхалтай үр дүнгээ үзүүлсэн төдийгүй гэрлэлт, хүүхэд, ажилгүйдлыг зохицуулж, цаашлаад боловсрол мэдлэгээ ахиулахад чухал хувь нэмэр оруулсан гэдэг. Уг бэлдмэлийг хэрэглэхийг хүлээн зөвшөөрөх хүртэл хэдэн жил болсон болсон бөгөөд гарсан цагаас хойш ч гэрлээгүй бүсгүйн хувьд үүнийг хэрэглэх эмчийн зөвшөөрөл олж авах боломжгүй байсан гэдэг. Гэвч 30 жилийн дараа л уг бэлдмэлийг эмэгтэйчүүд дурын эмийн сангаас авч хэрэглэх болсон аж.  Харин өдгөө эмэгтэйчүүд уг бэлдмэлтэй үзэн яддаг хайр дурлалын холбоотой болсон гэхэд хилсдэхгүй. Хэдийгээр уг бэлдмэл жирэмснээс хамгаалдаг ч бие махбодийн гормонийн системийг баллаж байдаг аж. Өөрөөр хэлбэл хүүхэд гаргахаар шийдэх хүртэл энэ бэлдмэл үүргээ сайн биелүүлэх боловч тэр үед танд өөр төрлийн эм зайлшгүй шаардлагатай болно.
Хамгийн гол нь сонголт. Жирэмснээс хамгаалах өөр хэд хэдэн арга байдаг ч хамгийн найдвартай, амархан, хямдаар нь уг бэлдмэлийг сонгодог юм.
CNN –ээс явуулсан судалгаагаар эмэгтэйчүүд нэгэн зэрэг уг бүтээгдэхүүнийг үзэн яддаг хэрнээ байнга хэрэглэдэг гэдгээ хүлээжээ.

Тэдний зарим нь уг бэлдмэл 60-аад онд сексийн хувьсгал хийсэн гэж үзэж байхад зарим нь гэр бүл салалт болон бэлгийн замын халдварт өвчний тоог нэмэгдүүлсэн гэж буруутгажээ. Мөн үүнийг соёлын салшгүй нэг хэсэг гэж үзэж байхад бусад нь зовлон гэж хэлжээ.

Уг эмний үр дүн нь хамгийн чухал. Өөрөөр хэлбэл сексийн зорилго жирэмслэлт биш. Гэвч хамаг учир үүнд  биш аж. Үүнийг хэрэглэснээр эмэгтэйчүүд түүхэндээ анх удаа аспиринаас ч жижиг үрлийн тусламжтайгаар нөхөн үржихүйн асуудлаа зохицуулах боломжтой болсон юм. 1960-аад төрөлтийг хянах уг бэлдмэл бий болсон нь зуун гэж хэлж болох үйл явдал байсан юм. Энэ нь секс, хүүхэд төрүүлэлт хоёрыг ялгаж салгаж өгсөн бөгөөд эмэгтэй хүнд өөрийгөө мэдэх эрх олгосон юм. Түүхийн талаас нь авч үзвэл шашин болон төр засаг сексийг хүүхэд төрүүлэх ёс суртахууны талаас нь авч үздэг байжээ. Гэвч орчин үед хүмүүс сексийг хоёр хүнийг эцэг эх болгохоос өөрөөр ойлгодог болсон юм.

Гэвч уг бэлдмэл нь нөхөн үржихүйг хянаж чадахаас биш хүмүүсийн хоорон дах  харилцааг хянаж чадахгүй юм.

Бэлтгэсэн Н. Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж