“Гэр бүл-Нийгмийн хөгжил” үндэсний чуулган боллоо

Хуучирсан мэдээ: 2012.06.14-нд нийтлэгдсэн

“Гэр бүл-Нийгмийн хөгжил” үндэсний чуулган боллоо

“Гэр бүл-Нийгмийн хөгжил” үндэсний чуулган боллоо

Монгол улсын Засгийн газраас санаачлан “Гэр бүл-Нийгмийн хөгжил” Үндэсний чуулганыг төрийн ордонд зохион байгууллаа. Гэр бүлийн хөгжилд саад болж байгаа олон тулгамдсан асуудлыг цогцоор нь авч хэлэлцэн тэдгээрийг шийдвэрлэх арга зам, гарцын талаар нухацтай ярилцах, гэр бүлийн талаар үндэсний хэмжээнд баримтлах бодлогын чиглэлийг боловсронгуй болгох, хэрэгжүүлэх үйл ажиллагааг оновчтой тодорхойлох зорилгоор энэхүү Үндсэний чуулганыг зохион байгуулж байгаа юм байна.

Тус чуулганд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож хэлсэн үгэндээ “Манай ард түмэн “Бие хүн –өрх, гэр бүл- улс, нийгэм” гэсэн гурвалсан холбооны зарчмыг дээдлэн ”Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэсэн сургаалаар үр хүүхдээ хүмүүжүүлж ирсэн сайхан уламжлалтай билээ. Ухаант ардын маань энэхүү сургаал өнөө үед улам бүр ач холбогдолтой болж байна. Үүнийг хамгийн энгийнээр илэрхийлбэл хүмүүжилтэй, боловсролтой хувь хүн, төлөв түвшин гэр бүл хөгжингүй, боловсронгуй нийгмийг бүрдүүлнэ гэсэн үг юм.

Монгол улсын Засгийн газраас санаачлан “Гэр бүл-Нийгмийн хөгжил” Үндэсний чуулганыг төрийн ордонд зохион байгууллаа. Гэр бүлийн хөгжилд саад болж байгаа олон тулгамдсан асуудлыг цогцоор нь авч хэлэлцэн тэдгээрийг шийдвэрлэх арга зам, гарцын талаар нухацтай ярилцах, гэр бүлийн талаар үндэсний хэмжээнд баримтлах бодлогын чиглэлийг боловсронгуй болгох, хэрэгжүүлэх үйл ажиллагааг оновчтой тодорхойлох зорилгоор энэхүү Үндсэний чуулганыг зохион байгуулж байгаа юм байна.

Тус чуулганд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож хэлсэн үгэндээ “Манай ард түмэн “Бие хүн-өрх, гэр бүл- улс, нийгэм” гэсэн гурвалсан холбооны зарчмыг дээдлэн ”Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэсэн сургаалаар үр хүүхдээ хүмүүжүүлж ирсэн сайхан уламжлалтай билээ. Ухаант ардын маань энэхүү сургаал өнөө үед улам бүр ач холбогдолтой болж байна. Үүнийг хамгийн энгийнээр илэрхийлбэл хүмүүжилтэй, боловсролтой хувь хүн, төлөв түвшин гэр бүл хөгжингүй, боловсронгуй нийгмийг бүрдүүлнэ гэсэн үг юм.

Тийм ч учраас Засгийн газраас энэ удаагийн чуулганыг “ГЭР БҮЛ – НИЙГМИЙН ХӨГЖИЛ” гэсэн сэдвийн дор зохион байгуулахаар шийдвэрлэлээ” хэмээн тэмдэглэсэн юм. Статистикийн тоо баримтаас үзвэл Монгол Улсад ядуурлын түвшин 2010 оны байдлаар 39,2 хувь байсан бол 2011 онд 29,8 хувь болж буурсан дүнтэй байна. Энэ нь сүүлийн жилүүдэд Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг бий болгох, бизнесийн орчныг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хамгааллыг өргөжүүлэх, ялангуяа байгалийн баялагаас олж буй орлогыг иргэддээ тэгш хүртээмжтэй хүргэх талаар явуулсан бодлогын үр дүн тодорхой хэмжээнд гарч байгаагийн илрэл хэмээн Засгийн газрын тэргүүн тэмдэглээд,  гэсэн хэдий ч эдийн засгийн жилийн дундаж өсөлт харьцангуй өндөр, 10 орчим хувь байхад гурван хүн тутмын нэг нь ядуу байгаа нь өсөлтийн үр дүнг хүн ам, гэр бүлд илүү оновчтой, үр ашигтай хэлбэрээр хүргэх шаардлагатай гэсэн үг юм. Эдийн засгийн өсөлтийн үр шимийг хувь хүн, гэр бүл хүртэх хамгийн дөт арга зам нь өсөлтийг бий болгоход оролцох явдал гэж үзэж байна.

Тиймээс уул уурхай зэрэг өсөлт өндөртэй салбаруудаас орж байгаа орлогоор хөрөнгө оруулалт хийж бүтээмжтэй, өндөр цалин хөлстэй, тогтвортой ажлын байр бий болгохыг нэн тэргүүнд зорьж байна. Энэ чиглэлээр хөрөнгө нөөцийг төвлөрүүлж, удирдан зохион байгуулах замаар 3-4 жилд 300 орчим мянган ажлын байр шинээр бий болгох боломжтой гэсэн тооцоо байгааг онцоллоо. Түүнчлэн “ Гэр бүлийн оршин тогтнох анхдагч нөхцөл болсон орон байрын хангамж хүрэлцээ хангалтгүй байна. Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын дүнгээс үзвэл нийт өрхийн 24,9 хувь нь нийлмэл буюу нэг орон байранд амьдарч байна. Өөрийн гэсэн орон байргүй гэр бүл ялангуяа, залуу гэр бүл тав тухгүй орчинд амьдарч, энэ орчноос зугтсан хүүхэд залуус тэнэмэл амьдрал, буруу зуршилд татагдаж байна. Тиймээс Засгийн газар хүн амын орон сууцны хангамжийг сайжруулах талаар тодорхой зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа билээ.

Тухайлбал, “40000 айлын орон сууц” хөтөлбөр, төрийн албан хаагчдийн орон сууцны зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн туршлага дээрээ үндслэн “100 мянган орон сууц” хөтөлбөрийг эхлүүлж, жилд 6 хувийн хүүтэй орон сууцны зээл олгож эхлээд байна. Орон сууцны эдгээр хөтөлбөр нь тодорхой хэмжээний тогтмол орлоготой хэсэгт үр дүнгээ өгч байна. Харин бага орлоготой болон залуу гэр бүлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн орон сууцны хангамж, нөхцөлийг сайжруулах асуудлыг онцгойлон авч үзэх шаардлагатай байна. Энэ талаар НҮБ-ын Хабитат зэрэг байгууллагуудаас суралцаж, өрх, гэр бүл өөрсдийн гараар орон нутгийн материал ашиглан байр сууцаа барих хөдөлгөөнийг өрнүүлэн дэмжих болно.

Орчин үед өмч хөрөнгө эзэмших, захиран зарцуулах, өвлөхөөс эхлээд гэр бүлийн гишүүдийн харилцан хүлээх эрх, үүрэг, хариуцлагатай холбоотой олон асуудлыг уламжлалт хандлагаас өөрөөр авч үзэх цаг нь болсон байна. Үүнтэй холбоотойгоор гэр бүлийн харилцааны эрх зүйн зохицуулалтыг ч боловсронгуй болгох шаардлагатай байгаа. Гэр бүл нь амьдралаа холбосон хосуудын аз жаргал, харилцан хүндлэл, үүрэг, хариуцлагын тэнцвэртэй хослол, үр хүүхдийн өсч торних таатай орчин байх ёстой. Хүн ам, гэр бүлийн хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгүүдэд энэ зарчим маш тодорхой тусгагдсан байдаг билээ. Тиймээс гэр бүлийн харилцаанд энэ зарчмыг тууштай баримталж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохоор манай Хууль зүй, дотоод хэргийн яам ажиллаж байна.

Өнөөгийн гэр бүлийн харилцааны асуудлыг шинэ хандлагаар авч үзэж тусгасан Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ онд багтаан УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна” гэлээ. Мөн өнөөдрийн энэхүү “ГЭР БҮЛ- НИЙГМИЙН ХӨГЖИЛ” үндэсний чуулган нь төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөхөн болж байгаа нь цаг хугацааны хувьд чухал ач холбогдолтой юм. Учир нь УИХ-ын сонгуулийн дараа бүрэлдсэн шинэ Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө энэхүү үндэсний чуулганаас гаргасан зөвлөмж шийдвэрийг харгалзан үзэж, монгол гэр бүлийн өмнө тулгамдаж байгаа тодорхой асуудлуудыг шийдвэрлэх боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна хэмээн Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд онцлон тэмдэглэлээ.

“Гэр бүл- Нийгмийн хөгжил” үндэсний чуулганд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага болон нийслэл, орон нутгийн 350 гаруй иргэдийн төлөөлөл оролцож өнөөгийн гэр бүлд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал бодлоо илэрхийлж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Эх сурвалж: open-government.mn

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж