“Нэгүн” студийн захирал, хөгжмийн зохиолч Б.Одбаяр буюу Оки сүүлийн үед хамтлаг дуучдын уран бүтээлээс гадна, киноны хөгжим бичээд тун ч зав муутай байгаа гэнэ. Хамгийн сүүлд тэрбээр “Киви” хамтлагийн таван дуутай шинэ цомог дээр ажилласан бол одоогоор “Номин талст” хамтлагийн шинэ цомгийн ажилд дарагдаад буй аж. Гэхдээ түүний ойрын үед хийсэн ажлын тал хувь нь киноны хөгжим байсан гэнэ шүү. Мөн ирэх зунаас хэд хэдэн киноны хөгжим хийх төлөвлөгөө байгаа гэнэ. Хамгийн сүүлд “Бодлын хулгайч”, ”Бурхан өршөөг” киноны хөгжим дээр ажилласан тэрбээр тоог биш чанарыг эрхэмлэх ёстой гэсэн зарчим баримталдаг тул цөөн тооны киноны хөгжим хийхэээр төлөвлөжээ.
Г.ДАША