МАХН-ын гишүүд болох З.Баянсэлэнгэ, Б.Батболд, М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарт холбогдох шүүх хурал өнгөрсөн тавдугаар сарын 4-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд болж, шүүх бүрэлдэхүүн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан билээ. Тэгвэл улсын яллагч Ц.Хашбаатар шүүхийн дээрх шийдвэрийг эсэргүүцэж, Чингэлтэй дүүргийн шүүхэд эсэргүүцэл бичсэн байна. Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяа уг эсэргүүцэх бичгийг үндэслэлтэй эсэхэд шийдвэр гаргах учиртай юм.
Тэднийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарын биед халдан, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 245.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Өнгөрсөн сарын 4-нд болсон шүүх хурлын үеэр улсын яллагч Ц.Хашбаатар тэдэнд нэг жил зургаан сарын хорих ял төлөвлөснөө мэдэгдэж байсан юм.

Б.ЧИМЭГ