Пиццаны автомат машин бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.14-нд нийтлэгдсэн

Пиццаны автомат машин бүтээжээ

Та пиццанд дуртай юу? Та дуртай пиццагаа идэхийн тулд захиалж, удаан хүлээдэг үү? Тэгвэл Италийн пицца хийдэг автомат машин гарсан тухай баяртай мэдээг танд дуулгая.

Энэхүү пицца хийгч автомат машин нь ердөө 2-оос 2.5 минутын дотор танд шинэхэн пицца хийж өгөх аж.

Машины ажиллах зарчим нь тун энгийн. Эхлээд гурилын зуурмаг бэлтгэж, түүнийгээ дугуй хэлбэртэй болгоно. Дээрээс нь улаан лоолийн сүмс, тусгайлан бэлтгэсэн бяслаг хачир бүхий давхрагыг нэмээд шардаг.

Энэхүү автомат машиныг Европын орнуудаар танилцуулаад байгаа ба удахгүй АНУ-д “очих” гэнэ.

Нэгийг аваад тавьчихвал ч…

Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

Т.МӨНХТҮВШИН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж