Тавдугаар сарын шилдэг тамирчин Н.Цэвэгням

Хуучирсан мэдээ: 2012.06.14-нд нийтлэгдсэн

Тавдугаар сарын шилдэг тамирчин Н.Цэвэгням

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн тэмцээн, уралдаанд амжилт үзүүлсэн тамирчдаа алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин” төслийг Монголын Спортын сэтгүүлчдийн холбоо, UBS телевиз, Монголын спортын маркетингийн агентлаг, Рио Тинто компанитай хамтран өнгөрсөн жилийн 10-р сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн билээ.

2012 оны тавдугаар сарын шилдэг тамирчнаар Кѐүтэнхо Н.Цэвэгням өнгөрсөн сар болсон мэргэжлийн сумогийн Хару башѐд 12 даваагаар түрүүлж, эзэн хааны цомыг хүртэж, Монгол түмнийг баярлуулсан амжилтаар шалгарлаа. Ошима дэвжээ татан буугдсаны улмаас шинэ Томозуна дэвжээний нэрийн өмнөөс анхны башѐдоо зодоглосон тэрбээр 12 давж, улмаар нэмэлт барилдаанд Точиозаныг ялснаар Японы эзэн хааны цомыг анх удаа хүртсэн. 37 нас, 8 сартайдаа түрүүлсэн нь хамгийн ахмад насандаа анх түрүүлсэн бөх болгож, түүхэнд нэрээ бичүүллээ. Мөн энэ нь Монголын сумочдын 50 дахь түрүү байсан юм. Н.Цэвэгням-Тавдугаар сарын шилдэг тамирчин

 Н.Цэвэгням Монголын спортын нэгдсэн сайт SPORTNEWS.MN сайтаар дамжин авсан үзэгч, хөгжөөн дэмжигчдийн санал болох онлайн санал асуулгыг болон комиссын гишүүдын санал асуулгаас нийт 68% хувийн саналыг цуглуулж чаджээ. Ингэснээр сумочдоос сарын шилдэг болсон хоѐр дахь тамирчин болсон юм. Өмнө нь 3 дугаар сард озэки Какүрюү М.Ананд тодорч байсан юм.

Харин 2, 3-р байрт Финляндын Хельсинк хотноо болсон олимпийн эрх олгох сүүлчийн тэмцээнд амжилттай оролцож, алтан медаль хүртэн, олимпийн эрхээ авсан Б.Наранбаатар, О.Үйтүмэн нар шалгарлаа.

Сарын шилдэг тамирчин болсон Н.Цэвэгням болон нэр дэвшсэн бүх тамирчиддаа халуун баяр хүргэе!

5-Р САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧНЫ ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮН

Комиссын дүн

МҮОХ – Б.Наранбаатар
Монголын Спортын сэтгүүлчдийн холбоо – О.Үйтүмэн
UBS телевиз – Н.Цэвэгням
Рио Тинто – Б.Наранбаатар
www.sportnews.mn – О.Үйтүмэн
 
Онлайн шалгаруулалтын дүн

  1. Н.Цэвэгням (сумо) – 68%
  2. Б.Мөнгөнтуул (шатар) – 9% 
  3. Б.Наранбаатар (чөлөөт бөх) – 7%
  4. О.Үйтүмэн (чөлөөт бөх) – 6% 
  5. Уулчид – 5% 
  6. О.Бурмаа (чөлөөт бөх) – 3% 
  7. Э.Сумъяа (чөлөөт бөх) – 2%

Нийт дүн:

  1. Н.Цэвэгням (сумо) – 34% + 10 % = 44 %
  2. Б.Наранбаатар (чөлөөт бөх) – 3,5% + 20 % = 23,5 % 
  3. О.Үйтүмэн (чөлөөт бөх) – 3% + 20% = 23% 
  4. Б.Мөнгөнтуул (шатар) – 4,5% + 0% =4,5% 
  5. Уулчид – 2.5% + 0% = 2.5% 
  6. О.Бурмаа (чөлөөт бөх) – 1.5% + 0% = 1.5% 
  7. Э.Сумъяа (чөлөөт бөх) – 1% + 0 = 1%

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж