“Хохирлын үлдсэн 50 хувийг төр хариуцах нь зүйтэй”

Хуучирсан мэдээ: 2012.06.14-нд нийтлэгдсэн

“Хохирлын үлдсэн 50 хувийг төр хариуцах нь зүйтэй”

ХЗХ-ны хохирогчдын төлөөлөл өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболдтой уулзаж хүсэлт тавилаа. Уулзалтын дараа ХЗХ-ны хохирогчдын холбооны тэргүүн Д.Туяагаас зарим зүйлийг тодруулж, ярилцлаа.

-Монгол Улсын Ерөнхий сайдтай ямар чиглэлээр уулзсан бэ?

-ХЗХ-ны хохирогчдын холбооны удирдах зөвлөлийн н.Дашдорж, н.Батхүү нарын хамт Ерөнхий сайдтай уулзлаа. Бид хохирлын талын асуудлаар 2010 оноос хойш асуудлаа тавьж ирсэн. Өнөөдөр Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд биднийг хүлээж авч, уулзлаа. Асуудлыг дэмжиж байна гэж хэлж байна. Түүнд нь бид баярлаж байна.

-Та нар тодорхой ямар асуудал тавив?

-Бид өмнө нь хохирлынхоо 50 хувийг авсан. Одоо үлдэгдэл 50 хувийнхаа талаар тодорхой асуудлыг хууль, эрх зүйн дагуу тавилаа. Үлдсэн 50 хувийг төрөөс зохих ёсоор хариуцах нь зүйтэй юм. Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Иргэний хуульд заасны дагуу өгөх нь зүйтэй юм гэсэн асуудлыг сая тавилаа. Дэмжинэ гэсэн хариуг Ерөнхий сайдаас  авсандаа бид баярлаж байна.

-Үлдсэн 50 хувь нь хэд орчим төгрөг болох вэ?

-Нийтдээ 8300 гаруй хохирогч байдаг.  Дөрөв таван хоршоо хохирлоо 70-80 хувь барагдуулсан. Төрийг хохиролгүй болгочихсон. Үлдсэн 20-иод хоршоо нь эргэн төлөгдөх өмч хөрөнгөгүй. Тиймээс үлдсэн хохирлыг төрөөс хуулийн дагуу барагдуулж өгөх нь зүйтэй юм гэж үзэж байгаа. Тодорхой тоог тухайн үед гаргах боломжтой.

-Ерөнхий сайд яг юу гэж хэлсэн бэ?

-“Та нар долоо найман жил үүнийг хөөцөлдлөө. Иргэдийнхээ өмнөөс та нарын зовлонг бид ойлгож байна. Асуудлыг журмын дагуу зохих байгууллагад тавина” гэсэн. Үүнд нь талархаж байгаа.

-Хэзээ үүнийг шийдэх бол?

-Түүнийг мэдэхгүй. Ямар ч гэсэн зохих газруудад нь шат дараалан асуудлыг тавьж танилцуулж байна.

                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж