“Хантайшир” дэвжээнийхэн бэлтгэлдээ гарлаа

Хуучирсан мэдээ: 2012.06.14-нд нийтлэгдсэн

“Хантайшир” дэвжээнийхэн бэлтгэлдээ гарлаа

Говь-Алтай аймгийн "Хантайшир" дэвжээний бөхчүүд өчигдөр наадмын бэлтгэлдээ гарлаа.  Тус дэвжээний бөхчүүд жил бүр Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших "Гео Мандал" жуулчны баазад наадмын бэлтгэлд гардаг уламжлалтай бөгөөд энэ жил ч мөн тэндээ төвхнөлөө.  Хажуудаа голтой, ургамал ногоо тэгширсэн энэ сайхан газар Чингисийн цогцолборт “Цонжин болдог”-оос цааш долоон км зайд оршдог юм билээ. Энэ галыг ахалж улсын гарьд Н.Ганбаатар гарсан бол багшаар нь улсын начин Д.Бадрах, зөвлөхөөр  Өвөрхангай аймгийн харьяат, Ардын багш, олимпийн хүрэл медальт Ч.Дамдиншарав ажиллаж байгаа юм байна. Улсын гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Соронзонболд, улсын начин Ду.Батбаяр, Д.Лхагвадорж, Ш.Тогтохбаяр, Л.Гантулга, С.Багахүү, аймгийн арслан Б.Суманчулуун, Ж.Алтаншагай тэргүүтэй 40 гаруй бөх энэ галд наадмын бэлтгэлдээ гарч байна.
 

Эх сурвалж: www.undesniibukh.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж