Буриадын нийслэл Улаан Үдийн «Байгал» нисэх онгоцны
буудал азийн гадаад орнуудаас Орост орох агаарын шинэ хаалга болов.
Нисэх онгоцны буудлын өмчтөн солигдсноос хойш ийм боломж бий болсон гэж
Буриадын тээврийн яамны агаарын тээврийн хэлтсийн дарга Алексей Кисилёв
тэмдэглэн хэлээд «Өнгөрсөн оны 5-р сард «Метрополь»
хөрөнгө оруулалт- санхүүгийн компанийн салбарууд энэ олон улсын нисэх
онгоцны буудлын 100 хувь хувьцааг худалдан авсан. Тэгээд нисэх онгоцны
үйл ажиллагаанд буурьтай өөрчлөлт гарч эхлэсэн» гэв.
Нисэх
онгоцны буудлын тоног төхөөрөмжийг шинэчлэж, Орос ба хилийн чанадад
агаарын замын чиглэлийг нэлээд олшруулсан юм. Үүний ачаар өмчтөн
солигдсноос хойш олон улсын чиг замаар зорчигчдын тоо хэд дахин
нэмэгдлээ. Байнгын цаг хуваариар Маньжуур луу шууд нислэг хийж
байна.Улаан Үдэд ажиллаж байгаа хятадууд мөн чиглэлийн онгоцны
зорчигдын 90 хувийг эзлэж байна. Түүнчлэн замдаа буулгүй шууд нисэх
онгоц оросын Буриадыг Монгол улстай ба Тайландын Бангкоктай холбов. 6-р
сард «Байгал» нисэх онгоцны буудлаас Бээжин ба Туркийн Анталья руу
онгоц нисч эхлэнэ. Ойрын үед Япон, БНСолонгос улс руу нислэг хийх
төлөвлөгөөтэй байна.
Өнгөрсөн даваа гаригт анхны
нисэх онгоц «Байгал» нисэх онгоцны буудлаас Вьетнамын Камрань руу нисч
гарав. Тэр 250 зорчигчийг тээвэрлэв. Чартерын онгоц 13 өдөр дутам нисэх
юм. Хожим түүнийг байнга нислэг хийх онгоцоор сольно. Вьетнам оросын
жуулчдын сонирхолыг илүү их татах болсон гэж Буриадын тээврийн яамны
төлөөлөгч Алексей Киселёв тэмдэглэн хэллээ.
Буриадын
«ертөнцийн гайхамшиг» гэмээр манай гаригийн хамгийн гүнзгий Байгал нуур
бас сонирхол их татаж байна.«Оросын засгийн газрын тогтоолоор манайд
«Байгалын боомт» аялал жуулчлалын бүсийг байгуулж байна. Олон төрлийн
аялал жуулчлалыг хөгжүүлж, уулын цанын төвийг байгуулна. Улаан Үдийн
нисэх онгоцны буудал тус бүсийг амжилттай ажиллуулах гол барилга
байгууламж болсон» гэж Алексей Киселёв хэллээ.