Академич Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Б.Ширэндэв нарын нэрэмжит шагнал олгох журам, шагналын энгэрийн тэмдэг, үнэмлэхийн тодорхойлолтыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар баталлаа. Эрдэмтэн, судлаач, шинжлэх ухаан, технологийн салбарын зүтгэлтэнд их эрдэмтдийн нэрэмт шагнал олгож байх юм. Академич Б.Ринченгийн нэрэмжит шагналыг тав хүртэл хүнд таван жилд нэг удаа, Ц.Дамдинсүрэнгийнхийг гурав хүртэл хүнд гурван жилд нэг удаа, Б.Ширэндэвийн нэрэмжит шагналыг хоёр хүртэл хүнд гурван жилд нэг удаа олгож байхаар тогтжээ.
Т.МАША