Үхрийн мах 6200 төгрөг болжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

Үхрийн мах 6200 төгрөг болжээ

Одоогоос долоо хоногийн өмнө “Бөмбөгөр” худалдааны төвд үхрийн цул мах 5500 төгрөгийн ханштай байсан. Харин өнөөдөр 6200 болж нэмэгджээ. Харин хонины мах 200 төгрөгөөр нэмэгдэж 5200 болсон байна. Ямаа, тэмээ,адууны мах 4200-4800 төгрөгийн ханштай байв.  Энэ нь 200-600 төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг юм. Цагаан будаа  килограмм нь 1700-1800 буюу үнэ нь  харьцангуй тогтвортой байна. Элсэн чихэр  өмнө 1600 төгрөгийн үнэтэй байсан бол өнөөдөр 1300 болж хямдарчээ.
 
Б.Анхаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж