Хятадын “Нэг хүүхэд” бодлогыг буруушаав

Хуучирсан мэдээ: 2012.06.14-нд нийтлэгдсэн

Хятадын “Нэг хүүхэд” бодлогыг буруушаав

Хятадад долоон сартай жирэмсэн эмэгтэй аргагүйн эрхэнд үр хөндүүлж буй өрөвдөлтэй дүрс бичлэг өнгөрөгч долоо хоногт интернэтэд тавигджээ. Пенянь гэгч тэр эмэгтэй Хятадын Шанхай хотын Женпин дүүрэгт амьдардаг, хоёр дахь хүүхдийнхээ торгуулийн мөнгийг төлж чадахгүйн улмаас аргагүй эрхэнд үр хөндүүлэхэд хүрсэн хэмээн тус улсын хүний эрхийн асуудал хариуцсан албаныхан мэдэгджээ. Тэдний зүгээс Хятадын “Нэг хүүхдийн бодлого” нь эмэгтэйг ийнхүү эмгэнэлт хэрэг хийхэд хүргэсэн хэмээн үзэж буй ажээ. Олон улсын хүний эрхийн байгууллага ч мөн дээрхийн адил байр суурьтай байгаа аж.

Хятадын “Нэг хүүхдийн бодлого” энэ хэвээр цаашид үргэлжилбэл олон эмэгтэй Пенянь бүсгүйн хувь заяаг давтах болно хэмээн Хятадын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “All Girls Allowed” байгууллагын төлөөлөгч Чай Лин  мэдэгдсэн байна. Дээрх хэргийн дараа Пенянь бүсгүй нөхрийн хамт “All Girls Allowed” байгууллагад хандсан гэнэ. Тэдний зүгээс үр хөндүүлсэн эмнэлгийн нэрийг нууцалж буй ажээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж