Хүүхдэд зориулсан машин Camatte EV

Хуучирсан мэдээ: 2012.06.14-нд нийтлэгдсэн

Хүүхдэд зориулсан машин Camatte EV

Toyota компани хүүхдүүдийг тоглоомон машин худалдан авагч биш ирээдүйн автомашины худалдан авагч, жолооч гэдэг утгаар нь авч үзэж, тэдэнд зориулан шинэ бүтээгдэхүүн бүтээжээ. Хүүхдүүдэд зориулан бүтээсэн Camatte EV загварыг энэ долоо хоногт “Олон улсын Токио тоглоомын шоу”-н дээр танилцуулах аж.

Camatte нь Камаү (анхаарал тавих) гэдэг япон үгнээс гаралтай нэр юм. Уг машины арын суудал эцэг эхчүүд суун, хүүхдээ машин жолоодох үед хянах боломжийг бүрдүүлж өгсөн байна. Өөрөөр хэлбэл арын суудлаас жолоодлого, тоормоз зэргийг давхар хийх боломжтой аж.

Гэхдээ мэдээж уг машинаар замын хөдөлгөөнд оролцож болохгүй ба хамгийн ихдээ цагт 25 миль хүртэл хурдлах чадалтай гэнэ. Энэ машин нь 8.8 тохой урт ба 4.2 тохой өргөн хэмжээтэй ба гурван суудалтай.

Үйлдвэрлэгчдийн зүгээс худалдаанд гаргах хугацаагаа зарлаагүй байгаа ба эцэг эхчүүдийн дунд санал асуулга явуулж, зах зээлээ тандах шаардлагатай гэж үзсэн байна.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж