Дархан өртөөнд нүхэн гарц барьж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.14-нд нийтлэгдсэн

Дархан өртөөнд нүхэн гарц барьж эхэлжээ

Дархан өртөөнд нүхэн гарц барьж эхэлжээ. 96 метр урт, гурван метр өргөнтэй нүхэн гарцын дотор цагдаагийн хэсэг, дэлгүүр, бусад үйлчилгээний газрууд байрлах гэнэ. Нүхэн гарцыг ирэх есдүгээр сарын 1-нд ашиглалтад өгөхөөр төлөвлөжээ. Тус байгууламжийг барихад тэрбум орчим төгрөг шаардагдах бөгөөд улсын төсвөөс 870 гаруй сая төгрөг, бусад хөрөнгийг орон нутгийн төсөв, Улаанбаатар төмөр замаас санхүүжүүлж байна. Дархан өртөөний орчимд Дархан сумын гурван багийн 15 мянга гаруй иргэн оршин суудаг бөгөөд хоногт 5500 орчим иргэн төмөр замыг хөндлөн туулж гардаг. Гэтэл энэ орчимд явган хүний зориулалтын гарц, гүүр байдаггүйгээс галт тэргэнд дайрагдаж, амь насаа алдах, гэмтэж бэртэх явдал гарсаар байгаа юм. Тус өртөөгөөр хоногт 32 вагон дамжин өнгөрч, сэлгээний вагон 24 цагаар ажилладаг байна.

Э.САРАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж