Бразилид удахгүй болох Байгаль орчны дээд хэмжээний уулзалтад дэлхийн 130 гаруй орны удирдагч, төлөөлөгч нар оролцож, байгаль орчны тулгамдсан асуудлууд, ялангуяа далай тэнгисийн усыг хамгаалах сэдвийг авч хэлэлцэх гэнэ. Далайн тусгай хамгаалалтын газар байгуулах төлөвлөгөөг хэдэн жилийн турш хэлэлцэж байгаа бөгөөд эцсийн хэлэлцүүлгийн дараа хэрэгжүүлэх ажээ.
Австралийн Засгийн газар өнгөрсөн жил Шүрэн тэнгисийн ургамал, амьтан, орчныг хамгаалах төлөвлөгөөг танилцуулсан билээ. Австралийн зүүн хойд хойд эрэг Квинслэндийн далай аварга загас, алтан жад, халуун орны шүрэн арал, далайн ёроол дахь хавцлуудаар алдартай. Тус улсын Байгаль орчны яам далайн тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийн тоог 27-60 болгож нэмэгдүүлэх гэнэ. Энэтхэгийн далай дахь Их Британийн эзэмшлийн 545,000 км/кв Чагос арал далай, тэнгисийн хамгийн том тусгай хамгаалалттай газарт тооцогддог байна.