Агаарын бөмбөлгийн аялал: Турк, Каппадокиа

Хуучирсан мэдээ: 2012.06.14-нд нийтлэгдсэн

Агаарын бөмбөлгийн аялал: Турк, Каппадокиа

Каппадокиа бол орчин үеийн Туркийн нутаг дэвсгэр дээр байрлах түүхэн газар орон билээ. Өнөөдөр энэ нутаг “сарны гадарга” мэт санагдах өвөрмөц газрын байцаараа алдаршиж, аялал жуулчлалын хамгийн алдартай газрын нэг болсон билээ. Энд мөн манай эриний өмнөх 1000 оны үед байгуулагдсан газар дор хотууд байдаг. Дэлхийн өнцөг булан бүрээс урсах жуулчдын хувьд энэ бүх гайхамшгийг зүгээр нэг газраас харах биш харин жигүүртний харцаар халиах нь хамгийн зөв шийдэл болно. Тэгээд ч энд хамгийн түгээмэл спортын төрөл бол агаарын бөмбөлөг…

Зарчмын хувьд, аварга бөмбөлөг сонирхож байвал шууд л Парис, Канберра, Бристольд болдог алдартай Агаарын бөмбөлгийн наадмуудыг хэсэх хэрэгтэй байх л даа. Харин Каппадоки бол тэс өөр. Энд тун онцгой нислэг үйлдэж болохоос гадна туйлын үзэсгэлэнтэй, бас маш осолтой хад чулуун дээгүүр дүүлэх хэрэг гарна.

Каппадокийн хавь орчим нь ойролцоогоор 9-3 сая жилийн өмнөх галт уулын дэлбэрэлтээр үүсчээ. Халуун лав халин урссанаас энэ газар галт уулын тоосонцор бүхий тунадас бодисоор өвч хучигдсан байна. Мөн энэ л үед хэмжээ, хэлбэрээрээ алмайруулах чулуун мөөгнүүд сүндэрлэсэн байна. Тэд ихэнхидээ хэсэг бүлгээрээ бөөн байрлаж, 40 метр хүртэл сунах нь бий.

Каппадокиа түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэж байсан. Каппадокийн хаант улс м.э.ө. 302 онд байгуулагдсан бөгөөд суурин иргэд бол харин бүр м.э.ө 5 мянган жилээс энд амьдарч байсан байна. Бүс нутаг соёл иргэншлүүдийн уулзварт оршиж, ээлж дараалан Хетт, Перс, Ром, Османын эзэнт гүрнүүдийн бүрэлдэхүүнд багтан, олон тооны дайн тулааны утааг үнэрлэжээ. Байнгын дайн самуун нь оромж болж байсан газар доорх хотуудыг үүсэхэд шууд нөлөөлжээ.

Үүнээс гадна, энд анхны загалмайтны агуйн хийдүүд бий болж, хар лам нарын отго үүсч байсан байна. Орчин цагт хийсэн малтлагаар 7-р зуунд хамаарах, тун сайн хадгалагдсан византийн ханын зураг гарч ирж байсан тохиолдол ч бий. Музейн зэрэгцээ жуулчид одоо болтол хүн амьдардаг агуйг сонирхож, зарим нэг “агуйн” буудалд амьдарч болно.

Сайхан нутаг, бас сайхан гэрэл зургийг таалан соёрхоорой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж