Аюулгүй ажиллагааны туршлага судална

Хуучирсан мэдээ: 2012.06.14-нд нийтлэгдсэн

Аюулгүй ажиллагааны туршлага судална

Уул уурхайн хөгжлийн гол хэмжүүрүүдийн нэг бол аюулгүй ажиллагаа билээ. Уул уурхайн үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны нийгэмлэгээс /УУҮААН/  хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр туршлага судлах аялалыг “Оюутолгой” компанийн уурхайн талбайд зохион байгуулах гэж байна. Аялалд оролцох хүсэлтэй УУҮААН-ийн гишүүн байгууллагууд энэ сарын 20 хүртэл бүртгүүлэх боломжтой. Сургалт долдугаар сарын 4-нд болох бөгөөд үнэ төлбөргүй юм байна. Мөн УУҮААН-ээс ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдлыг сурталчлах зорилгоор уул уурхайн салбарынхны дунд “ХАБЭА-н уралдаан 2012”-ыг зарлалаа. Шалгаруулалтыг

•    Аюулгүй байдлаар манлайлагч
•    Аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх үйлдэл
•    Аюулгүй байдлын шилдэг шийдэл
•    Аюулгүй байдлын талаарх эрдэм шинжилгээний шилдэг бүтээл
•    УУҮААН-н үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан байгууллага
гэсэн номинацаар дүгнэх юм. Уралдаанд түрүүлсэн таван оролцогчийг гадаадын томоохон уурхайгаар аялах эрхээр шагнах юм байна.

О.Хос

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж