Австрийн хэвлээр явагчдын Нарр амьтдын хүрээлэнд хамтдаа “ханилан” 115 жил амьдарсан хоёр яст мэлхий “салах өргөдлөө өгөх”-өөр шийдсэн бололтой гэж Discovery News мэдээлж байна. Хүрээлэнгийн ажилтнууд Польди, Биби нэртэй хоёр мэлхий бие биеэндээ анхаарал тавихаа больж, харьцах дургүй болж байгааг ажиглажээ. Зоопаркийн захирал Хельги Хаппын ярьж байгаагаар, Биби нэртэй эмэгчин анх эхэлж “зууны” ханьтайгаа хамт байх хүсэлгүйгээ илэрхийлсэн байна. “Бүсгүй” Польди руу довтолж, халамжийг нь хайхрахгүй, бүр эрэгчингээ хазаж байжээ.
Хүрээлэнгийнхэн мэлхийнүүдийн хооронд өмнөх харьцааг нь сэргээх гэж янз бүрээр оролдож, Польди, Биби хоёрын оромжинд "романтик” хоол авчран, хамтын зугаалга зохион байгуулж байсан ч бүх зүйл талаар өнгөрсөн байна. Эцэст нь бие биендээ хэрцгий хандаж болзошгүй байсан учраас тэднийг салгаж амьдруулахаар шийджээ. Биби шинэ амьдралдаа сэтгэл хангалуун байгааг Хапп онцолж байна. Гэсэн ч хүрээлэнгийнхэн Биби, Польди хоёрыг удахгүй “нийлнэ” гэдэгт итгэлтэй байна. Биби, Польди хоёр насан туршдаа л хамт амьдарч байгаа билээ. Тэд хамт өсч, хожим нь хосууд болсон юм. Яст мэлхий 150 наслах боломжтой билээ.
Эх сурвалж: Discovery News